Ангилал: Монгол хэл
Агуу сэтгэл-уужим талбиун сэтгэл.
Айх сэтгэл-эмээх сэтгэл.
Аминч сэтгэл-амин хувийн өчүүхэн ашгийг хичээх сэтгэл.
Амраг сэтгэл-хайр дурлалаар холбогдсон хосын сэтгэл.
Андуу сэтгэл-эндүү ташаа ухах сэтгэл.
Ариун сэтгэл-хир буртаг үгүй цэвэр нандин сэтгэл.
Атаат сэтгэл-атаа хорсол, өширхөл бүхий сэтгэл.
Атхаг сэтгэл-өш өвөрлөсөн хорон сэтгэл.
Ачлалт сэтгэл-ач буяныг хариулан тэтгэх сэтгэл.
Баатар сэтгэл-бодисадва нарын сэтгэл.
Бадрангуй сэтгэл-урмаар бялхаж, зоригоор жигүүрлэсэн ирмүүн сэтгэл.
Балагт сэтгэл-уршиг харгаа агуулсан олиггүй сэтгэл.
Барьцахуй сэтгэл-бусдын зэрэгт мөчөөрхөн тэмцэх сэтгэл.
Басамжлах сэтгэл-дорд үзэн доромжлох омогт сэтгэл.
Бат сэтгэл-эвдэрч холбирохгүй журамт сэтгэл.
Бахдах сэтгэл-хөхүүлэн дэмжиж, баясан бахархах атаагүй сэтгэл.
Бачит сэтгэл-заль мэх дүүрэн хуурмаг сэтгэл.
Баясгалант сэтгэл-хөөр цэнгэлтэй жаргалант сэтгэл.
Бодлогогүй сэтгэл-сэрэмж болгоомжгүй, аливаад хөнгөдөх сэтгэл.
Бодь сэтгэл-бусдын төлөө өөрийгөө зориулах нигүүлсэнгүй сэтгэл.
Будангуй сэтгэл-мунхаг бядуу, харанхуй бүдүүлэг сэтгэл.
Бузар сэтгэл-нүгэлт сэтгэл.
Буруу сэтгэл-хүний ёс зүйд нийцэхгүй, зөвөөс эсрэгцэх сэтгэл.
Буянт сэтгэл-ашиг завшааныг үл эрэн, гагцхүү буяныг хичээх сэтгэл.
Бядуу сэтгэл-болхи ядмаг, дорой сэтгэл.
Гажуу сэтгэл-зүй бусыг түшиж, тэрслэх сэтгэл.
Горилох сэтгэл-хүсэн хүлээх сэтгэл.
Гэгээн сэтгэл-муугийн сүүдэр тусаагүй ариун нандин сэтгэл.
Гэмт сэтгэл-нүгэл үйлдсэн, хор санасан сэтгэл.
Гэнэн сэтгэл-муугийн уршгийг үл мэдэх цагаан сэтгэл.
Гэмшгэлэнт сэтгэл-гэмшилт үйлдээ зовуурилах сэтгэл.
Гэрэвших сэтгэл-ичингүйрэн бишүүрхэх сэтгэл.
Дассан сэтгэл-ижилдэн нөхөрлөсөөр бүрэн зөвшөөрч үгүйлэхэд хүрсэн сэтгэл.
Далай сэтгэл-далай мэт энгүй уужим сэтгэл.
Далд сэтгэл-битүү бүрхэг, чанадад нуусан бодол сэтгэл.
Догширсон сэтгэл-ном эрдэмийг сурах гэтэл өөр зүйл бодогдох гарч явмаар санагдах сэтгэл цацран тэвчээр, туйлбар муутай сууж чадахгүй байгааг хэлнэ.
Дорд сэтгэл-өөрийгөө бусдаас доор тавьж, биеэ үл хөөргөх сэтгэл.
Дотно сэтгэл-ижилдэн дасаж, харилцан ойлголцсон сэтгэл.
Дотоод сэтгэл-зүрхний гүн дэх мөн чанар.
Дүүч сэтгэл-дүү лүгээ адил санах сэтгэл.
Журамт сэтгэл-чигч шулуун, нэгэн үзүүрт сэтгэл.
Живсэн сэтгэл-ном сурах сэтгэх гэтэл оюун ухаанд бууж тусахгүй, бүрхэг хийгээд сэтгэл мохсон, мятарсан байдлыг хэлнэ.
Завсаргүй сэтгэл-ан цав гарахын аргагүй бат ойлголцсон, хувирах нь үгүй сэтгэл. Зовлонт сэтгэл-зовлонд дайрагдаж шаналсан сэтгэл.
Зохистой сэтгэл-зүй ёсны дагуух зөв сэтгэл.
Зөв сэтгэл-ертөнцийн аж төрөх ёс зүйд зохилдон нийцэх санаа бодлого.
Зөөлөн сэтгэл-өрөвч нинжин сэтгэл.
Мунхаг сэтгэл-Үйлийн үрийн хийгээд ертөнцийн уг язгуурыг үнэнэээр танин үл ухаарах сэтгэл
Нинжин сэтгэл-маш өрөвч нигүүлсэнгүй сэтгэл.
Нигүүлсэнгүй сэтгэл-муу үйлийн хүлээснээс бие, хэл, сэтгэлээр ангижирч, бусдад тус үзүүлэх энэрэн хайрлах эрхэм чанар төгс бүрдсэн нинжин сэтгэл.
Нэгэн сэтгэлээр-урваж хөрвөхгүй, туйлбартай нэг санаагаар.
Нэгэн үзүүрт сэтгэл-нэг зүгт, буцалтгүй чиглэн төвлөрсөн сэтгэл.
Омогт сэтгэл-хэт бардамнан бусдыг басамжилж, дорд үзэх сэтгэл.
Оргилуун сэтгэл-хөөрч догдолсон цагаан сэтгэл.
Өмхий сэтгэл-сайны туяа үгүй башир хорон, атхаг сэтгэл.
Өрөвдөх сэтгэл-энэрэн хайрлах сэтгэл
Өөрийн сэтгэл-хувь хүний санаа бодол.
Өчүүхэн сэтгэл-хувиа хичээсэн, аминч сэтгэл.
Тачаангуй сэтгэл-юмс үзэгдэл шунаж, зовлонг төрүүлэх адхаг сэтгэл.
Сэтгэл авах-хайрлагдах, итгэл олох.
Сэтгэл адгах-сэтгэл тогтохгүй, яарч тэвдэх.
Сэтгэл алдах-санаа зовон гутах, итгэлгүй болох.
Сэтгэл алгасах-нэгийг чухалчлан бодлогоширч, нөгөөг санаа тавилгүй мартагнах, сэтгэл нэг чигт үл тогтох.
Сэтгэл алдрах-сэтгэлээ тогтоон барьж чадалгүй, жолоо алдан тэмүүлэх.
Сэтгэл амгалан-санаа сэтгэл амар төвшин.
Сэтгэл амрах-зовниж түгшүүрлэсэн санаа сэтгэл тайвширч талбиун болох.
Сэтгэл бардам-хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун.
Сэтгэл бахдам-хөхүүлэн дэмжиж бахархам сайхан.
Сэтгэл баясах-сайн үйлийн үрийг мэдэрч сэтгэл сэргэн хөгжих.
Сэтгэл богинодох-дотор цухалдаж, цээж бачимдах.
Сэтгэл булаах-сайн сайхан, гоо үзэсгэлэн нь сэтгэлийг эрхгүй татах.
Сэтгэл булаагдах-ихэд бахархаж санаа алгасах.
Сэтгэл бэлчих-анхаарал сарних, элдвийг шохоорхох.
Сэтгэл бэлчээх-анхаарал сарниулж, төвлөрүүлэхгүй байх.
Сэтгэл бялхам-сэтгэл ханамжтай байх.
Сэтгэл гансрах-уйд автаж, санаашран зовних.
Сэтгэл ганьхрах-сэтгэлийн тулгуур хазайх.
Сэтгэл гаргах-үнэн голоос санаачлага, зүтгэл тавих.
Сэтгэл гижигдэх-дур сонирхлыг соронзон мэт татах, аазгай хөдөлгөх.
Сэтгэл гийх-таатай зохистойг мэдэрснээр сэтгэлийн дотор солонго татах лугаа адил санагдах.
Сэтгэл гонсгор-санасандаа хүрч чадаагүйд урам хугарсан байдаг.
Сэтгэл гонсойх-итгэл бууран, урам хугарах.
Сэтгэл гөмсдөх-сэтгэлд хангалттай биш санагдах.
Сэтгэл гундах-зовнил шаналалд дарагдан баясгалангийн сүүдэр ч үгүй болох.
Сэтгэл гуниглах-санаа бодлыг уй гуниг нөмрөх.
Сэтгэл гуних-сэтгэл эмзэглэн уйтгарлах.
Сэтгэл гутах-үзсэн сонссоныг жигшин зэвүүцэж дур гутах.
Сэтгэл гутрах-найдвар алслан холдож, итгэл эвдрэн шаналах.
Сэтгэл гэгэлзэх-хөөрч догдлон, сэтгэл тогтохгүй тэмүүлэх.
Сэтгэл дагах-санаагаар болсон мэт сэтгэгдэх.
Сэтгэл давчдах-үймрэн бухимдаж, амгалан алдагдаж, хэтэрхий давчуу санагдах.
Сэтгэл догдлох-сэтгэл ихэд хөдлөн хөөрөх, зоригжих
Сэтгэл долгилох-хөөр баясал амссан сэтгэл ихэд догдлохуй.
Сэтгэл донслох-сэтгэл дэнслэх.
Сэтгэл донхолзох-санаа сэтгэл амаргүй.
Сэтгэл дундуур-хүсэж зорьсон зүйл сэтгэлд хангамжгүй байх
Сэтгэл дутах-хүнийрхэн хайнга хандах.
Сэтгэл дүүлэх-дотроо баярлан хөгсөх.
Сэтгэл дүүрэн-хэрэгтэй бүхэн бүтэлтэй, жаргалтай, дутах зовних юмгүй байх.
Сэтгэл дүүрэх-сэтгэл дүүрэн болох, санаа ханах.
Сэтгэл дэнслэх-сэтгэл санаа тогтуунгүй болж, догдлох.
Сэтгэл засах-сэтгэлийг тайвшруулах.
Сэтгэл зовиурлах-санаа бодол төвгүй болж эмзэглэх.
Сэтгэл зовних-алив зүйлийн төлөө санаа чилээх.
Сэтгэл зовох-сэтгэл эвэршээн шаналах.
Сэтгэл зовоох-өөр бусдын сэтгэлийг эмзэглүүлэх.
Сэтгэл зохилдох-санаа явдал нийцэх.
Сэтгэл зөөлрөх-сэтгэл уярах.
Сэтгэл зүрх-дотоод сэтгэл мэдрэмж.
Сэтгэл зүсэх-болохгүйн тул элэг эмтрэхэд хүргэх.
Сэтгэл маажих-эгдүү хүргэх, аазгай хөдөлгөх.
Сэтгэл мохох-элдэв арга сүвэгчлээд бүтэлд хүрээгүй тул дахин оролдох хүсэл замхрах.
Сэтгэл мунхрах-ухаан доройтох.
Сэтгэл мэдрэл-сэтгэн бодох, мэдрэх
Сэтгэл мятрах-сэтгэл зориггүй болох
Сэтгэл нийлэх-санаа, явдал зохицох.
Сэтгэл овойх-оморхох сэтгэл багахан төрөх.
Сэтгэл онгойх-сэтгэл уужирч, санаа амрах.
Сэтгэл өвдөх-харуусах, сэтгэлд эвэршээн зовох.
Сэтгэл эргэх-цааш хандсан сэтгэл наашаа болох.
Сэтгэл өег-тухайн юм санаанд нийцэлтэй байх, сэтгэл хангалуун байх.
Сэтгэл өндөр-ихэд баяртай, санааны сав дүүрэн байх.
Сэтгэл өөтүүлэх-сэтгэлийг сэвтээх.
Сэтгэл самуурах-сэтгэл бэлчин, элдэв зүйлийн бодолд автах.
Сэтгэл сарних-санаа бодол алгасрах, сэтгэл замхран одох.
Сэтгэл сэргээх-уй гуниг тохиолдсоныг тайтгаруулан тохинуулах, уйтгарыг дарах.
Сэтгэл сэрхийх-гэнэтийн юманд цочирдох, гэнэт санаанд орох.
Сэтгэл таарах-санаа бодол нийлэх.
Сэтгэл тавгүй-сэтгэлийн тав тохь алдагдсан.
Сэтгэл тавих-анхааралдаа авах, хичээн хандах.
Сэтгэл тайлах-сэв санахгүй болох.
Сэтгэл тайвшрах-сэтгэл амрах.
Сэтгэл тайтгарах-сэтгэл амсхийх.
Сэтгэл татам-сэтгэл татагдахгүй байхын аргагүй.
Сэтгэл татах-эрхгүй дурлах байдал төрөх.
Сэтгэл таягдах-сэтгэлийн тээрийг таягдан, сэтгэлдээ элдэв сэв санаагүй болох.
Сэтгэл тогтох-санаа бодол, анхаарал төвлөрөх, тогтуун болох.
Сэтгэл тогтуун-зовох чилэх эвэршээл үгүй, амгалан төвлүүн.
Сэтгэл төгөлдөр-ёгт нэр. хүмүүн.
Сэтгэл төөрөх-сэтгэл санаа төвлөрөхгүй үймрэн самуурах.
Сэтгэл төрүүлэх-аливаа зүйлийн талаарх сэтгэгдэл, ойлголт өгөх.
Сэтгэл түвшин-санаа сэтгэл зовиур үгүй, тэгш байх.
Сэтгэл түгших-болохгүй бүтэхгүй болов уу хэмээн хямарч амгалан алдагдах.
Сэтгэл тэнийх-зовнисон хэрэг сайнаар эргэж, санаа сэтгэл уужим тавиу болох.
Сэтгэл тэнүүн-зовох зүйлгүй санаа амар.
Сэтгэл урвах-санаа бодол холбирон, өөр санаатай болох.
Сэтгэл уужим-ууч тэнүүн сэтгэлтэй.
Сэтгэл уужрах-уур хилэн намдах, санаа амарч, сэтгэл тайвшрах.
Сэтгэл уярах-хатуу чанга сэтгэл эрхгүй зөөлрөн харих.
Сэтгэл үелзэх-сэтгэлийн тогтвор алдагдах.
Сэтгэл үймрэх-сэтгэл сарниж самгардах, хямрах.
Сэтгэл үймэх-дотор тогтворгүй болж, энэ тэрийг бодон аймрах.
Сэтгэл үүсгэх-сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх.
Сэтгэл үхэх-хүсэл зориг, тэмүүлэл огт үгүй болох.
Сэтгэл хайлах-сэтгэл уярах.
Сэтгэл ханах-санасан үйл сэтгэлчлэн бүтэж, сая амгаланг мэдрэх.
Сэтгэл харих-итгэсэн сэтгэл хөрөх.
Сэтгэл хатуурах-сэтгэлийн энэрэн нигүүлсэхүй буурах.
Сэтгэл хоёрдох-сэтгэл хоёрын хооронд хувиарлагдан тээнэгэлзэх.
Сэтгэл цагаан-хар буруу санаагүй.
Сэтгэл хоргодох-ээнэгшиж дассанаасаа салж ядах.
Сэтгэл хөвсөлзөх-сэтгэл хөөрөн, догдлох.
Сэтгэл хөдлөл-аливаа үйл хэргийг хүлээн авах сэтгэлийн байдал.
Сэтгэл хөдлөх-сэтгэл хөхөн хөгжих.
Сэтгэл хөндөх-далдад ахуй сэтгэлийг сэрээх, сэдрээх.
Сэтгэл хөөрөх-баярт хэрэгт сэтгэл догдлон хөвсөлзөх.
Сэтгэл хөрөх-урам хугарч, хайр сэтгэл харих.
Сэтгэл хуваагдах-санаа сэтгэл төвлөрөнгүй бус болж олон юм бодогдох.
Сэтгэл хувиарлах-сэтгэл хоёрдох, хоёр тийш бодох.
Сэтгэл хувирах-санаа эргэх.
Сэтгэл хутгагчийн эзэн- ёгт нэр. чивэлт шулмас, садар самуун явдалтан.
Сэтгэл хямрах-сэтгэл таагүйдэж, тайван бус болох.
Сэтгэл цадах-санаа нь амрах, хангалууныг мэдрэх.
Сэтгэл цалгайрах-хичээл зүтгэл гаргахгүй, хайнга наазгай болох.
Сэтгэл цөхөх-санаа мохох, зориггүй болох.
Сэтгэл цөхрөх-зорьсон үйл бүтэхгүй болсныг нэгэнт мэдэж горьдлого тасрах.
Сэтгэл шаналах-сэтгэл энэлэн зовох
Сэтгэл шимшрэх-сэтгэл зүрх өвдөж, өрөвдөх сэтгэл төрөх
Сэтгэл шуудах-тухайн юмыг яаж хийх, шийдвэрлэх арга зорилтоо тодорхой тогтоох.
Сэтгэл шулуудах-гуйвж няцалгүй эцэслэн шийдэх.
Сэтгэл шуудрах-эргэлзээ арилж, тухайлсан зүйлийг хийхээр баттай шийдэх.
Сэтгэл эвдэх-гомдоох буюу сэтгэлийн тухыг алдуулах; сэтгэлийг нь булаах.
Сэтгэл эвдрэх-сэтгэл хувирч, санаа ондоолох;эмгэнэн зовуурилах.
Сэтгэл эвхрэх-сэтгэлд хорсол буюу гомдол бөөгнөрөн эмгэнэх.
Сэтгэл эмтлэх-сэтгэлийг эмзэглүүлэх, өрийг өвтгөх.
Сэтгэл эмтрэх-ихэд эмгэнэн зовох.
Сэтгэл эргэх-зөрчил, муудалцлаас шалтгаалан түүний төлөөх сэтгэлийн дур гутах.
Сэтгэлгүй болох-санаа арилан завхрах, хайр сэтгэл хөрж хагацах.
Сэтгэлгүй хандах-чин үнэнээс зүтгэлгүй илбэж өнгөрөх, хайнга хандах.
Сэтгэлд багтамгүй-төсөөлж чадамгүй, санаанд оромгүй.
Сэтгэлд дотно-сэтгэлд ойрхон, аятай санагдах.
Сэтгэлд дулаан-сэтгэлд зохистой.
Сэтгэлд зохисгүй-сэтгэлд нийцэл үгүй, таатай бус.
Сэтгэлд зохист-сэтгэлд нийцэхүйц, таатай.
Сэтгэлд нийцэх-санаанд таарах.
Сэтгэлд орох-санаанд үлдэх, тогтоогдох.
Сэтгэлд хадагдах-санаанаас үл гаран, үргэлж бодогдох.
Сэтгэлд хоногших-сэтгэлд уягдах
Сэтгэлд хүрэхгүй-итгэж хүлээж байсанд хүрэхгүй байх.
Сэтгэлдээ идтэн-сэтгэлийн тэнхээ үлэмж нэгэн.
Сэтгэлдээ эргэцүүлэх-санаа сэтгэлдээ тунгаан бодох.
Сэтгэлийг булаах, татах-дур хайр буюу сонирхлыг эрхгүй татах.
Сэтгэлийг булигч (булаагч)-зүрх сэтгэлийг хулгайлагч.
Сэтгэлийг гийгүүлэх-сэтгэлийг баясгаж, гэрэлтүүлэх.
Сэтгэлийг мэдэх-сэтгэл санааг зөвөөр жишиж мэдэх, хүмүүс дотно харьцаатай болсноос харилцан үзэл санаагаа мэдэлцэх.
Сэтгэлийг мятаах-хүсэл зоригийг мохоож шантраах.
Сэтгэлийг төрүүлэх-сэтгэлийг үүсгэх, санагдах.
Сэтгэлийг тэгшитгэх-ухаан бодлоо төвлөрүүлэн тогтоохуй.
Сэтгэлийг тэжээх-сэтгэлийг тамиржуулах, сэтгэлд дэм болох.
Сэтгэлийг хөдөлгөх-хайрлах, хүндэтгэх, бахархан бишрэх, өрөвдөх зэрэг бодол төрүүлэх байдалд оруулах.
Сэтгэлийг эгүүлэх-сэтгэл санааг хариулах, буцаан авах.
Сэтгэлийг эзлэх-сэтгэлийг татах, санаа бодлыг эзэмдэх.
Сэтгэлийг ээдүүлэх-итгэл найдварыг хөсөрдүүлэн сэтгэлд сэв суулгах.
Сэтгэлийн атгаг-сэтгэлийн хорон муу төрх.
Сэтгэлийн бахдал-санааны бахархал.
Сэтгэлийн бузар-сэтгэлийн жигшил, зэвүүцэл.
Сэтгэлийн бүлүүр-зөрүүд зан.
Сэтгэлийн гарз-хэрэг учрын тухайд хэдий сэтгэлээ чилээсэн боловч талаар болох явдал.
Сэтгэлийн гэр орон-ёгт нэр. зүрх
Сэтгэлийн засал-буруу бодлыг халан өөрчлөх үйл.
Сэтгэлийн дуудлага-сэтгэл зүрхийг татах хүчин.
Сэтгэлийн дэм-сэтгэл санааны тусламж дэмжлэг.
Сэтгэлийн жолоо-сэтгэлийн залуур
Сэтгэлийн зовлон-сэтгэлийн гансрал, гутрал.
Сэтгэлийн зовуурь-бодол санааг зовоогоод байдаг учир явдал.
Сэтгэлийн мухарт-санааны гүнд, бодлын угт.
Сэтгэлийн зугаа-сэтгэл санааг саатуулах зүйл.
Сэтгэлийн нөхөр-туйлын дотно хүн.
Сэтгэлийн өвчин-шийдвэрлэж чадахгүй учрын төлөө сэтгэл зовсоор олох өвчин буюу санааширч бодлогоширсноос үүдэх өвчин.
Сэтгэлийн сахил-сэтгэлдээ хичээнгүйлэн мөрдөх бишрэл, журам.
Сэтгэлийн сэв-дотно харьцаанд үүсэх илчлэх баримтгүй сэжигтаавар, эргэлзэхүй, итгэл алдрах бодол.
Сэтгэлийн сэрэл-сэтгэлийн сэрж мэдрэх үйл хийгээд чадвар.
Сэтгэлийн таалал-сэтгэлийн дур, таашаан болгоох санаа.
Сэтгэлийн тэрэг-ёгт нэр. санаа.
Сэтгэлийн тээр-бодол сэтгэлгээг хүлээсэлж бүхүй ямар нэгэн дараас.
Сэтгэлийн уг-санаа бодлын гүн.
Сэтгэлийн уяа-бодлоос огт гарахгүй, сэтгэлд хоногшсон зүйл.
Сэтгэлийн үг-санаа бодлын чанадаас гарах үнэн үг.
Сэтгэлийн үйл-сэтгэлээс болсон олон төрх байдал.
Сэтгэлийн хань-туйлын эвтэй дотно эр эм хийгээд сэтгэлийг тайтгаруулах, баясгах зүйл.
Сэтгэлийн харам-хэлж чадахгүй, хийж чадахгүй боловч бусдаас харамлаж өөриймчлөх бодол.
Сэтгэлийн хичээл-ёгт нэр. шинжлэхүй.
Сэтгэлийн хүн-сэтгэлдээ хайрлах хүн.
Сэтгэлийн хүч-сэтгэлийн тэнхээ.
Сэтгэлийн хир-муу санаа, нисваанис
Сэтгэлийн хөдөлгөөн-хэрэг учрыг хүлээн авах сэтгэлийн үйл байдал.
Сэтгэлийн хөндүүр-сэтгэлийн шарх, сэтгэл эмзэглэх зүйл
Сэтгэлтэй болох-амраг сэтгэл бий болох, хайртай болох.
Сэтгэлээ барих-уурласан, баярласан, гунигласан зэргээс болж догдлох сэтгэлээ тогтоох, тэвчин өнгөрөөх.
Сэтгэлээ битүүмжлэх-сэтгэл оюунаа бусдаас тусгаарлан, нэгэн биедээ түгжих.
Сэтгэлээ боох-санаа бодлоо хязгаарлах.
Сэтгэлээ гинжлэх-сэтгэлээ хорьж хязгаарлах, хатамжлах.
Сэтгэлээ дасгах-өөриймсөн хүлээж авахын тул сэтгэлээ хүчлэх.
Сэтгэлээ засах-аль болох сайныг бодож гутарч гунихгүйг хичээх.
Сэтгэлээ жолоодох-сэтгэлийг удирдан залах.
Сэтгэлээ номхтгох-дур хүслээ тэвчин дарах.
Сэтгэлээ нээх-илэн далангүй, ний нуугүй итгэн өгүүлэх.
Сэтгэлээ өгөх-хайр сэтгэлээ тушаах, үнэн хайртай болох.
Сэтгэлээ саатуулах-сэтгэлийн хямралаа элдвээр аргацаах.
Сэтгэлээ тушаах-бодож санаснаа бүрэн гаргаж хэлэх, сэтгэлээ даатган өгөх.
Сэтгэлээ хаах-сэрэмжлэн болгоомжилж, сэтгэлээ хумих.
Сэтгэлээ хатамжлах-гуниг зовлонгийн өмнө сэтгэлээ чангалж хатуу зориг үүсгэх. Сэтгэлээ хорих-хүслээ хааж, ухаанаараа жолоодох.
Сэтгэлээ хуваалцах-санаа бодлоо хуваалцаж, жаргал зовлонгоо хамтатгах.
Сэтгэлээ хураах-уулын санасан сэтгэлээ тэвчих, болих, хөөрсөн хөхсөн буюу эх захгүй замбараагүй үймчсэн бодлыг хумин тэвчээрлэх.
Сэтгэлээ хуурах-сэтгэлээ аргацаан саатуулах, талаар бодох.
Сэтгэлээ цатгах-бодсон санасандаа хүрч санаа хүслээ хангах.
Сэтгэлээ чангалах-биеэ барьж хатуу зориг үүсгэх.
Сэтгэлээ чилээх-ямар нэгэн хэрэг явдлын төлөө санаа бодлоо зовоох.
Сэтгэлээр унах-гутарч гуних, эмгэнэн зовох зэргээр итгэл зориг, цог жавхаагүй болох. Сэтгэлээс үүдэх_сэтгэлээс бий болох, шалтгаалан гарах.
Сэтгэлчлэн бүтэх-санаснаар болох.
Уйдах сэтгэл-цөхрөн хөндийрөх сэтгэл.
Уудам сэтгэл-уужим сэтгэл.
Уярах сэтгэл-сэтгэл уярч, зөөлрөх
Үлэмж сэтгэл-бодь сэтгэл, бусдыг үлэмж энэрэх сэтгэл.
Үнэн сэтгэл-хоёргүй сэтгэл.
Хайр сэтгэл-дурлал хайр.
Халуун сэтгэл-дотно сэтгэл.
Хар сэтгэл-хорлол хөнөөлтэй сэтгэл.
Харгис сэтгэл-өршөөхийг үл мэдэн дарлах түрэмгий догшин сэтгэл.
Хатуу сэтгэл-энэрэл хайргүй сэтгэл.
Ховдог сэтгэл-хэмжээг үл мэдэн, ёроолгүй шунаглах сэтгэл.
Хоёр сэтгэл-ёгт нэр. сэжиг.
Хэлбэрэлгүй сэтгэл-урваж хөрвөх нь үгүй шулуун сэтгэл.
Цагаан сэтгэл-хар хоргүй, гэнэн сэтгэл.
Чин сэтгэл-хоёргүй үнэн сэтгэл.
Шударга сэтгэл-үнэн мөнийг эрхэмлэх чигч сэтгэл.
Эзэрхэг сэтгэл-өөрийн биеийг тэргүүнд сэтгэн, бусдыг аархан оморхох сэтгэл.
Элбэрэлт сэтгэл-зохистойгоор хүндэтгэн хайрлах сэтгэл.
Энэрэнгүй сэтгэл-өршөөн хайрлах сэтгэл.